Monday, May 23, 2011

Залхуугаа давах алтан дүрэм

      Хүмүүс ямарваа нэг зүйл хийх ёстой ч түүнийгээ хийхээс нэг л зайлсхийгээд залхуу хүрэх тохиолдол байдаг. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ?
Энэ бол зөвхөн чамаас л шалтгаалах асуудал. Ингээд залхуугаас гарч өөрсдийгөө зоригжуулахад урагшаа.

Таньд ямар чулуу ээлтэй вэ?


1-р сард төрөгсөд: Энэ сард төрөгсөд “Анар” чулуун эдлэл  хэрэглэвэл сайн. Анарыг үнэт ба өнгөт эрдэнийн чулуу цэнхэр мандлаар орлуулж болно. Дээрхи чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.

Тэр чамайг тэвэрдэг бол


    Найз залуу чинь чамайг харц салгалгүй ширтэх, тэврэх эсвэл ичингүйрэх мэт зайгаа барьж явах зэрэг нь юуг илэрхийлж байгаа болон энэ нь сексийн амьдралд чинь хир нөлөөлдөг талаар өгүүлье.

Утасны дугаар чинь юуг өгүүлж байна

     Утасны дугаарын тооны утга учрыг тодорхойлохын тулд дараах тооцоог зайлшгүй хийх хэрэгтэй. Ингэхийн тулд жишээ нь: 99191111 утасны дугаарын тоон илэрхийллийг гаргахдаа тоог нэг бүрчлэн хооронд нь 9+9+1+9+1+1+1+1=32 нэмээд гарсан тоог 3+2=5 нэг оронтой тоонд шилжүүлнэ. Ингээд энэ дугаарыг тодорхойлогч тоон илэрхийлэл нь 5 болж байна. Одоо тоонуудын утга учрыг хэрхэн тайлбарлахыг үзэцгээе.

Wednesday, May 11, 2011

Амьдарсан шиг амьдрах 10 арга


     “Амьдрал богинохон.” Бид ингэж байнга хэлдэг атлаа амьдралын жимээр зүгээр л хөлөө чирч алхсаар айгаад дуусгаж орхидог. Учир нь бидэнд хааяа ч гэсэн тэр замаар гүйх, жимээсээ хазайх, зурааснаас хэтэрч үзэх, харайж үсрэх зориг байдагүй. Үүнээсээ болоод бид амьдарсан шиг амьдарч чаддаггүй аж.

Эгшигт хайрцаг (Өгүүллэг)


       Ягаан өнгийн туузаар чимэглэсэн нандин бололтой хайрцгийг эвтэйхэн нээхэд бүсгүйн гар дээр хоёр жижигхэн хос хүүхэлдэй эргэлдэн бүжиж эхлэв. Жин жин жин...эгшигт хайрцагнаас ид шидийн үлгэрийг санагдуулам хөгжим хөвөрнө.Ялангуяа эл бүсгүй энэ хайрцгийг нээх болгондоо нэг л гүнжээр өөрийгөө төсөөлдөг.

Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?


     Та ямар хөөрхөн дур булаам болохоо мэдэх үү? Хэрэв мэддэггүй бол мэдэх цаг нь болжээ. Доорх зөвлөгөөг дагавал та өөрийнхөө өөр хэнд ч байхгүй, давтагдашгүй гоо үзэсгэлэнг мэдрэх болно.

Хүүхдээ яаж ном унших дуртай болгох вэ?

      Төрөлхийн номын хорхойтон хүүхдүүд бий. Гэхдээ номонд дургүй ч хүүхэд бий. Хүүхдийн хүсэл сонирхлыг хязгаарлаж эсвэл албадаж болдоггүй ч “Ном бол ертөнцийг харах цонх мөн”, “Уншихаа больвол сэтгэхээ болино” гэх мэт афоризмууд хүүхдээ уншихад дуртай болгох залйшгүй хэрэгтэйг бидэнд сануулдаг. Хэрэв таны хүүхэд номноос зугтдаг бол дараах зөвлөгөөг дагаарай.

Thursday, May 5, 2011

Харанхуйн Антр

     Гэрэлт Кунт
Бүрэнхий болоход 30 минут л дутуу байгаа бололтой. Нар чимээгүйхэн гунигтайгаар туяа гэрлээрээ даллана. Үзэсгэлэнт нар минь... гэж бодох зуур салхи сэвэлзэх нь шөнө бороо орохыг сануулна. Бүрэнхий болохоос урьтаж хурдан хурдан алхасаар...чимээгүйхэн гудамжаар явтал, өөдөөс гэнэт нэгэн залуу гарч ирэв. Айсандаа гүйх шахам гэрлүүгээ гүйн оров.  

Wednesday, May 4, 2011

Сарнайн цэцэрлэг /Сургамжит өгүүллэг/

                   Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.

Thursday, April 14, 2011

Үнсэлтийн эргэн тойронд


       Хүмүүс хэзээ үнсэлцэж сурсныг хэлэхэд хэцүү. Монголчуудын хувьд энэ зууны 30-аад он хүртэл үнсэлцэж мэддэггүй шахам байсан гэж бичсэн нь бий. Коока Бандидагийн зохиосон “Кама Сутра” гэх сударт “Чин зүрхнээсээ янаглан үнсэлцэх нь хайр дурлалд хүрэх эхний алхам. Иймээс уруул уруулаа шүргэлцэхээс эхлээд нэн ялдам байх учиртай” гэж бичсэн байдаг.
Зарим ном сударт тэмдэглэж үлдээснээр дорно дахины орнуудад 20-иос доошгүй үнсэлцэх аргын талаар бичсэн байдаг гэнэ.
Үнсэлцэхэд арга техник бус үнэн сэтгэл хамгийн чухал гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч солонгосчуудын дунд “Хэрэв тэр бүсгүй үнсүүлж байгаа бол эцсийн эцэст өөрт байгаа бүхнээ зориулахад бэлэн байна гэсэн үг” гэх аман яриа ч байдаг гэнэ

Та найз залуугаа хөмсгөөр нь шинж

Нэг. Өргөн, хөмсөг. Түүнийг дурлалын бурхадын нэгд тооцож болох бөгөөд илэн далангүй харилцаатай. Тэрбээр шал нал хийсэн яриа, гоншигнуур занг үл тэвчих бөгөөд ухаалаг, үнэнч бүсгүй түүний жинхэнэ хань мөн.

Wednesday, April 13, 2011

Yс засалт

Урт гонзгой нүүртэй бол: Танд тэгш бус хэмтэй үс засалт зохино. Гэхдээ туг үс дух руугаа унжуулаарай.

Хүүхдийнхээ ой ухааныг нь төрсөн цагаас нь эхлэн хөгжүүл

    Хүүхдийн ой тогтоолт дэндүү энгийн гэж үзэж болохгүй. Түүний тархинд маш нарийн сэтгэх ажиллагаа явагдаж байдаг. Мэдээж хөхүүл хүүхдийн ба цэцэрлэгийн ахлах насны хүүхдийн тархи огт өөр зохион байгуулалттай, иймээс хүүхдийнхээ ой ухааныг хөгжүүлэхийн тулд нас бүрийн онцлогийг тооцох хэрэгтэй.

Хүүхдийнхээ хувь заяаг мэдмээр байна уу?


    Хүүхэд минь ямар хүн болох бол. Амьдралдаа аз жаргалтай байж чадах болов уу, гэж бодох үе байдаг. Энэ асуултад хариулт авахын тулд юуны өмнө хүүхдийнхээ зан төлвийг тодорхойлохыг оролдоод үз.

Найз залуудаа үргэлж сайхан харагдаж байхыг хичээгээрэй

    Найз залуутай байх сайхан. Yргэлж хэн нэгний халамжинд байж хайрыг нь хүртэнэ гэдэг бол аз завшаантай л хэрэг. Харин энэ бүхнийг авахын хажуугаар өөрийгөө хэрхэн хүндэтгүүлж сурах вэ? Энэ л асуултын хариуг болгож бяцхан хэдэн зөвлөгөө өгч байна. 

Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаа

   Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааг сайн мэдэх нь эсрэг хүйстнээ ойлгоход ач тустай. Хүйсийн ялгааг бас нэгэн өнцгөөс харахад ийм байна.

Monday, April 11, 2011

Цэцгийн хэл


   Цэцгэнд дургүй хүн гэж энэ хорвоод үгүй. Ихэнх хүмүүс баглаа цэцгэнд ямар их нууц агуулагддагийг төсөөлөх ч үгүй байгаа. Тиймээс баглаа цэцгийг сонгохдоо маш болгоомжтой хандаарай. XVIII зууны эхээр Шведийн хаан II Карл Перст байхдаа Ази тивээс үүссэн “цэцгийн хэл”-ийг сайтар судласны дүнд Европдоо ирээд дэлгэрүүлжээ. Тэрбээр “цэцгийн хэл”-ний толь бичгийг энэ зуундаа багтаан олноор хэвлүүлэн гаргасан. Уг толь бичигт цэцэг юу өгүүлдэг, мөн баглаа цэцгийн хослол нь ямар утгыг илэрхийлдэг болохыг дурджээ.

Хэнд хэдийд ямар цэцэг бэлэглэх вэ?


   Бэлгэнд бэлтгэсэн цэцгийг бусдын нүднээс нууж, тоос шороо, нарны туяа, хүйтэн, халуун гараас хамгаалахын тулд дандаа цаасанд боож авч явах ба бэлэглэхийн өмнө боодлыг авна. Хаалгаар орохын өмнө хонгилд эсвэл үүдний өрөөнд баглааны цаасан боодлыг авч ширээн дээр эвхэж тавих ба эсвэл өөрийнхөө халаасанд хийнэ. Харин гялгар боодлыг авахгүй байж болно.

Хоолны дуршлыг бууруулах 20 арга


   Хэрвээ танд илүүдэл жингээсээ салах хүсэл, бэлтгэл байгаа бол тэвчээрийн шалгуурыг давах л үлдэж байна. Түүнийг давахад сэтгэл зүйчдийн зөвлөгөө тус болно. Тэдний тооцоолсноор хоолоо хязгаарлаж турж чадсан хүмүүсийн хорь хүрэхгүй хувь нь тэвчээр гаргаж чаддаг бол үлдсэн наян хувь нь хоолны дуршлаа “хуурах “ аргыг хэрэглэсэн байдаг.
Хоолны дуршлыг “хуурах” доорхи хорин сэтгэл зүйн аргаас аль тохирохыг нь сонгон хэрэглээрэй.

Цэцэг биднийг хэнээс ч илүү мэдэрдэг


   Анхилам үнэртэй, гоёмсог цэцгүүд хүний нүдийг баясгадаг төдийгүй, үнэр нь биед нэвтэрч, сэтгэлд тааламжтай нөлөө үзүүлдэг.
Цэцэгс бие организмын маань хэрэгцээг биднээс ч илүү мэдэрдэг байна.
Эртний энэтхэгчүүд хүний биеийн амьд эрчим сансрынхтай тохироогүйгээс хүн өвчилдөг гэж үздэг байжээ. Зурхайчдын томъёолсноор зурхайн орд болгонд сайн нөлөө үзүүлдэг “ивээл” ургамлууд байдаг аж. Та ивээл ургамлаа мэдээд авчихвал ургамлын эрч хүч танд ч бас нөлөөлнө.

Хайрын таван хэл


   Хайр гэдэг нэгэн томоохон шинжлэх ухаан гэлтэй. Хүн бүхэн энэ шинжлэх ухааныг амьдралынхаа турш судалдаг. Хайрын таван хэл гэдэгт урмын үгс, хамтдаа байх, бэлэг, халамж, биеэр мэдрэх ордог аж. Эдгээр нь хосуудын хайр сэтгэлээ илэрхийлэх хэл ажээ.
Хүмүүс хайраа өөр, өөрөөр илэрхийлдэг тул хүн бүрийн хайрын хэл адил байх албагүй гэнэ. 

Хонгорзул цэцгийг эрэгтэй хүнд бэлэглэдэг

Хүмүүс бие биедээ эд материалаас илүү цэцэг бэлэглэх дуртай байдаг. Цэцэг бэлэглэх нь бас их учиртай.

Wednesday, April 6, 2011

Үгүй гэж хэлж сур

Нэг. Бүх буруу юманд өөрийгөө зэмлэхээ боль. Ямар юманд өөрийгөө буруутгаж байгаагаа олж тогтоо. Бодитой дүгнэ. Хойшид ийм зан байдлаас зайлсхий.

Эмэгтэйчүүдийг цүнхээр нь шинжих….

 

    Эмэгтэйчүүд цүнхээ янз бүрээр барьж явдаг. Хэрэв та гярхай ажиглавал цүнхээ    барьс нь тэр бүсгүйг ямар хүн болохыг таньж чадна.

Амьдралд маань биднийг юу стрессд хүргэдэг вэ?

       Стресс” энэ үгийг анх 1936 онд Канадын эрдэмтэн Ганс Селье эмнэлэгийн шинжлэх ухаанд техникийн шинжлэх ухаанаас оруулж хэрэглэсэн ба угтаа даралт, шахалт гэсэн үг ажээ. Хөгжил дэвшлийн нөлөөгөөр хүн төрөлхтөн асар хурдтай амьдарч байна. Энэ нь бидэнд олон сөрөг үр дагаврыг авчирсан ба түүний нэг нь стресс юм. Орчин үед стресс гэдэг үгийг сонсоогүй хүнийг олоход бэрх болсон. Жил ирэх тутам сэтгэл хөдлөлийн стресс ихэсч байгаа.

Виноны тухай

    Вино амтлахад олон янзын арга байдаг ба хамгийн гол харах, үнэрлэх, амтлах гэсэн 3 аргыг толилуулж байна.

Хаврын цагт идэхгүй байвал зохих 4 жимс

    Ажил мэргэжлийн дотрохи хүмүүсийн сануулж байгаагаар, зарим жимсэнд химийн эм хэтэрхий хэргэлсэнээс болоод улирлаа дагаад чанар нь өөрчлөгдөх тохиолдол гардаг, иймээс доорхи 4 төрлийн жимсийг идэхгүй бол сайн гэж сануулж байна.

Нулимс тайвшрал авчирдаг

     Сүүлийн үеийн судалгаагаар уйлахад сэтгэлийн хямрал арилдаг болох нь батлагджээ. Эрдэмтэд нулимсны бүтцийг судалж лейпинткефалин ба пропатин гэдэг хоёр бодис ялгаж авсан байна. Энэ хоёр бодис нь гагцхүү сэтгэл хямрал үеийн нулимсанд байх бөгөөд сонгино хэрчихэд гардаг нулимсанд байсангүй.

Эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл муу зуршлууд ба түүнээс салах аргуудыг толилуулж байна


1. Тольдох зуршил. Ийм зуршилтай эмэгтэй нэг ч толийг харалгүйгээр өнгөрөөдөггүй. Үс зүс хэвийн гэж мэдсээр байж тольдоод л байдаг. Ийнхүү байнга тольдохын муу тал нь бүсгүй өөртөө итгэхээ больдогт оршино. Тольдох зуршилтай хүн орой бүр өнөөдөр юу үзэж харснаа бодох хэрэгтэй. Тэр үед өөрийн чинь дүр маш олон удаа орж ирдэг бөгөөд улмаар энэ зуршлыг орхидог байна.

“Зөв хэрэлдэж “сурвал гэр бүл салахгүй

           Хоорондоо маргаж үзээгүй эхнэр нөхөр хоёрыг хаанаас ч олохгүй. Сэтгэл зүйчдийн хийсэн судалгаанаас үзвэл эхнэр, нөхөр хоёр “зөв” хэрэлдвэл гэр бүлийн эрүүл харилцааг бэхжүүлж хөгжүүлдэг байна. Xүн бүхэнд таарах “хэрүүлийн жор” гэж байхгүй. Гэхдээ хайр сэтгэлийн холбоогоо таслахгүй байхад хангалттай хүрэлцэх нийтлэг зөвлөгөө буюу “хэрүүлийн алтан дүрэм” байдаг гэж ОХУ-ын орчин үеийн сэтгэл зүйн шинжилгээний төвийн захирал, доктор Андрей Рассохин бичжээ.

Мөнгөн эдлэл сарын тэмдгийг хэвийн болгоход туслана.


     Мөнгөн эдлэл сарын тэмдгийг хэвийн болгоход туслана. Сүүлийн үөд охид хүүхнүүд мөнгөн эдлэлийг илүүд үзэх болсон. Алтан эдлэл мөнгөн гоёлд байраа тавьж өгөх дургүй байгаа ч гэсэн охид хүүхнүүд гоёл чимэглэлдээ мөнгийг илүү хэрэглэх болсон. Гэхдээ бүсгүйчүүд одоо л мөнгөн эдлэл сонирхоод байгаа юм биш.

Дотуур хувцсаа зөв сонгох арга

Стиль, имиж, моод сайхан харагдах гээд ярихаар бид хамгийн түрүүн гадуур хувцсандаа л анхаарал тавьдаг. Харин хэний ч нүдэнд өртдөггүй дотуур хувцсыг үл тоомсорлодог нь буруу зүйл гэнэ. Яагаад гэхээр дотуур хувцас гадаад өнгө үзэмжний үндэс суурь болж өгдөг гэнэ шүү. Бүсгүй та оюутан цагийнхаа шоортон дотоож, хатуулгагүй хөхний даруулгаасаа салаагүй байна уу. Тэгвэл хэрхэн тансаг бас биед эвтэйхэн дотуур хувцас сонгох аргыг танд зааж өгъе.

Атаа жөтөө хөгширөлтийн үндэс болдог

Биологийн жамаар хүн хөгширдөг ч цагаас эрт хөгшрөх нь зарим хүчин зүйлээс шалтгаалдаг гэнэ.

Зангиаг нь сайн хар

Цүнхгүй эмэгтэйг төсөөлөхийн аргагүйтэй адил зангиагүй ажил хэрэгч эрэгтэй сэтгэлд буухгүй. Зангианы өнгө, хэлбэр дүрсээр эрчүүдийн тухай нилээд сонирхолтой зүйлийг мэдэх боломжтой. Жишээ нь:

Wednesday, March 30, 2011

1. Уруулынхаа хэлбэрийг шинжээд үз

1.      Эртний Хятадын эр эмийн ёсонд эмэгтэй хүний дээд уруулыг үтрээтэй нарийн шижмээр холбоотой гэж үздэг байжээ. Хүний зан ааш, төлөв төрхийг уруулаар нь шинжиж болдог. Та толинд уруулынхаа хэлбэрийг шинжээд үз.

Бидний юу нь эрчүүдийг түлхдэг вэ?

Эрчүүдийн татагддаг олон чанар бидэнд бий. Өөртөө итгэлтэй байх, сайхан инээмсэглэх, биеэ цэвэр цэмцгэр авч явах гэд бидний сайхан зан чанарт чанарт эрчүүд дуртай байдаг. Харин тэд бидний юунд дургүй байдаг талаар та мэдэхийг хүсэж байна уу? тэгвэл магадгүй жаахан хатуу ч үнэний ортой байж болох доорх зүйсийг та анхаараад нэг уншаарай.

Хумс гоё бол гар гоё ...

Эмэгтэйчүүд бидний нэрийн хуудсыг гар, хумс гэдэг. Тиймээс бүсгүй хүн бүр зөөлөн дулаан гартай, гоё сайхан хумстай байхыг хичээдэг. Энэ удаа хумсны гэмтлийг арчлах талаар зөвлөе.

Таны гоёл


Бриллиантын дүү хэмээгдэх циркон чулуу шинэ зууны эмэгтэйчүүдийн гоёл болж байгаа. Тэнгэрийн хэмээн нэрлэдэг энэ чулууны онцлог нь зөвхөн цагаан ч бус маш олон өнгөтэй алт, монетны алинд нь ч шигтгэн суулгахад тохиромжтой. Гэхдээ бүсгүйчүүд зөвхөн цирконыг сонгож байна гэвэл ташаа ойлголт болно. Хэзээ ч үнэ цэнээ алдаж байгаагүй рубин, александр, анар, усан болон утаат болор моодноос гараагүй өөрийн орон зайгаа эзлэн оршсоор байна.

Tuesday, March 29, 2011

Цаг хожих 10 арга


Зөвхөн бүсгүйчүүдэд шивнэх шивнээ





Бүсүйчүүдэд

Уруулаа будаж сурцгаая

 



Уруулын хүрээг харандаагаар өөрчилж будсанаар нүүрний төрхөө эрс өөрчилж болно. Та 2 ширхэг уруул хүрээлэгч харандаатай болоорой, нэг нь арай тод, нөгөө нь нүүрний өнгөтэй адил. Тод өнгөөр уруулаа хүрээлж, нөгөөгөөр уусгаж будвал жинхэнэ уруулын өнгөөрөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уруул хүрээлэгч харандаа нь уруул тодруулахаас гадна уруулын будаг урсгадаггүй сайн талтай.

Өө сэвгүй будалтын сургууль



Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдтэй нь ийм зүйл тохиолддог.. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Харин бид чамд тусалъя!

Туранхай харагдах 10 зальтай арга


Эдгээр хялбархан арга залиуд таныг 4 цаг дасгал хийсэн юм шиг л харагдуулах болно.
1. Хэрэв та ташаа хэсгээрээ тарган бол өнгөөр тоглохыг зөвлөж байна. Цээжин хэсэгтээ цагаан, цайвар өнгийн хувцас өмсөөд, доогуураа шулуун хар юбка өмсвөл “асуудалтай” хэсгээс тань хүмүүсийн анхаарлыг холдуулах болно.

Бүсгүй хүн бүрийн цүнхэнд зайлшгүй байх ёстой 9 зүйл


Таны цүнх ямар ч брендийн, ямар ч амьтны арьсаар хийгдсэ чансаатай эд байж болно. Харин дотор нь алхам тутамд тань чухал хэрэгцээтэй зүйлс байдаг болов уу?