“Амьдрал богинохон.” Бид ингэж байнга хэлдэг атлаа амьдралын жимээр зүгээр л хөлөө чирч алхсаар айгаад дуусгаж орхидог. Учир нь бидэнд хааяа ч гэсэн тэр замаар гүйх, жимээсээ хазайх, зурааснаас хэтэрч үзэх, харайж үсрэх зориг байдагүй. Үүнээсээ болоод бид амьдарсан шиг амьдарч чаддаггүй аж.
1. Өдөр бүр “амьдар”. Өөрөөр хэлбэл өдөр бүрийг амьдралын бэлэг гэж бодоод хүссэнээрээ өнгөрүүл. Яг энэ хором мөчөөс л баяр баясгаланг олж ав. Байгаадаа сэтгэл хангалуун бай, гэхдээ түүнээс илүү рүү үргэлж тэмүүл.
2. Адал явдалтай бай. Оролдож байгаагүй зүйлээ туршиж үз, эрсдлийн ирмэгт хааяа ойрт, шинэ тэмцлүүдийг жаргалтайгаар хүлээж ав. Хаалганы цаана юу байгаа бол гэж эмээж суухын оронд нээгээд л үзчих. Цаана нь гайхалтай боломж байгаа ч юм билүү.
3. Хайртай хүмүүстэйгээ цуг сонирхолтой газруудаар аяла. Нэг л хэв маягтаа шигдэх хэрэггүй. Амьдрал хичнээн сонирхолтой дурсамж үүхэн болохыг биеэрээ мэдэр.
4. Муу муухай зүйлсийн талаар бодохын ч хэрэггүй. Өөрийнхөө ч бусдын ч сайхан талууд дээр анхаарлаа төвлөрүүлж, муухай талуудад мэдрэмтгий хандахаа зогсоогоорой. Бусдын ертөнцийг хүлээн зөвшөөр, мөн өөрийнхөө ертөнцийг хүлээн зөвшөөрүүлэх гэж бүү хичээ. Хүмүүс танд яаж хандаасай гэж хүсч байна, бусдад түүн шигээ ханд. Айдсаа биш итгэлээ дага.
5. Амьдралынхаа утга учрыг тодорхойл. Тэр нь материаллаг бус оюун санааны зүйл байвал сайн. Хүн гэдэг өөрөө сэтгэлийн л амьтан шүү дээ.
6. Амьдралдаа нэг удаа ч болoв хүнд том тус хүргэ. Дараа нь та өөрөөрөө бахархахаас гадна эрч хүч авах болно авах болно. Ерөөс сайхан сэтгэлийн тус гэдэг бол сайхан энерги солилцох үйл яву юм шүү.
7. Зүгээр л тайвшир. Юунд ч битгий санаа зов. Санаа зовохын оронд асуудлыг өөдрөгөөр харж шийдэх арга замыг олно гэсэн итгэлтэйгээр хай. Тэгвэл олдох л болно. Дандаа сэтгэл амар байна гэдэг хайнга хүний шинж биш.
8. Урлаг спортын аль нэгийг чин сэтгэлээсээ сонирхож, түүнээсээ таашаал ав. Танд жинхэнэ амралт болж чаддаг тэр л зүйлийг олж, чөлөөт цагаа түүнд зориул. Жаахан хүүхэдтэй цагийг өнгөрөө.
9. Ходоодоо хайрлаж хортой хүнсийг ойр ойрхон хэргэлэхээс залйсхий. Бие галбираа хайрлаж дасгал хөдөлгөөн хий. Гоо сайхнаа хайрлаж хамгийн сайн бүтээгдэхүүнийг хэрэглэ. Өөрийгөө хайрлаж өөртөө гамтай бай.
10. Хөгжилд. Дуртай зүйлээ хий. Өөрийнхөө сүнсийг чөлөөл. Эрх чөлөөтэй амьдар. Гэхдээ хэтрүүлж хэрэггүй.
No comments:
Post a Comment