Wednesday, April 6, 2011

Амьдралд маань биднийг юу стрессд хүргэдэг вэ?

       Стресс” энэ үгийг анх 1936 онд Канадын эрдэмтэн Ганс Селье эмнэлэгийн шинжлэх ухаанд техникийн шинжлэх ухаанаас оруулж хэрэглэсэн ба угтаа даралт, шахалт гэсэн үг ажээ. Хөгжил дэвшлийн нөлөөгөөр хүн төрөлхтөн асар хурдтай амьдарч байна. Энэ нь бидэнд олон сөрөг үр дагаврыг авчирсан ба түүний нэг нь стресс юм. Орчин үед стресс гэдэг үгийг сонсоогүй хүнийг олоход бэрх болсон. Жил ирэх тутам сэтгэл хөдлөлийн стресс ихэсч байгаа.
Богино хугацааны стресс
Богино хугацааны стресс гэдэг нь богино хугацааны туршид оршин тогтнох стресс
үүсгэгчүүдийн нөлөөгөөр үүсгэгдэнэ. Шахуу цагийн хуваарьтаа багтаан ганц долоон хоногийн хугацаанд хүндхэн шалгалтанд бэлдэнэ гэдэг нь богино хугацааны бухимдлыг үүсгэж болох нөхцөл болно. Богино хугацааны стресс нь хүчтэй хариу урвалын шинж тэмдгүүдээр илрэх боловч энэ стрессийн хугацаа нь нэг өдрөөс хэдэн долоо хоногийн туршид үргэлжилж байдагаараа ялгаатай. Энэ шалтгааны улмаас богино хугацааны шинж тэмдгүүд хавсарч хүний өөрийгөө хамгаалах чадварыг аажмаар бууруулах нөлөө үзүүлэх магадлалтай. Эцсийн үр дүнд богино хугацааны стресс нь хүний бие болон сэтгэхүйд хүчтэй нөлөө үзүүлнэ.
Стрессийг тайлах богино хугацааны аргууд
Энэ нь стрессийг бууруулах боломжийг олгодог аргууд юм. Эдгээрийн дотор биеийн тамирын дасгал хийх, бясалгал хийх,
өөр өөртэйгөө эерэг уур амьсгалтай яриа өрнүүлэх, эсвэл сургууль юмуу ажлаасаа тодорхой хугацааны чөлөө авах, өөрийнхөө хамгийн дуртай ажлыг хийх, хамгийн итгэлтэй хүндээ энэ тухай ярих, хошин шогийн хөтөлбөр үзэх, яруу найраг унших зэрэг багтана.
Удаан хугацааны стресс
Удаан хугацааны туршид арилж
үгүй болохгүй стресс үүсгэгч хүний амьдралд тохиолдсон нөхцөлд удаан хугацааны стресс үүснэ. Архичин нөхөртэй амьдарч байгаа нөхцөлд удаан хугацааны стрессийн нэгэн жишээ болно. Удаан хугацааны стресс нь биеийн болон сэтгэцийн хүнд өвчлөлтийн шалтгаан болж, хүний зан төрхөд хүчтэй нөлөө үзүүлэх магадлалтай. Удаан хугацааны стресс агуулж байдаг нэг аюул бол түүний нөлөөнд хүмүүс хүссэн ч хүсээгүй ч дасаж, анзаарахаа больдог ба улмаар таних чадвараа алдан, стрессийг үүсгэж байгаа нөхцөлийг засаж залруулах чадваргүй болдог.
Стрессийг тайлах удаан хугацааны аргууд
Стрессийг тайлах удаан хугацааны аргууд гэдэг нь
үүсээд байгаа нөхцөлийг илүү ул суурьтайгаар тогтвортойгоор шийдвэрлэх аргуудыг хэлнэ. Энэ нь тодорхой хэмжээнд асуудлыг гарч ирсэн тухай бүрд нь тулж ажиллах гэсэн үг юм. Эдгээрийн дотор биеийн тамирын дасгалыг тогтмол хийх, эрүүл хоол хүнс хэрэглэх, аливаа зүйлд эерэг хандлага баримтлан, хошин шогийн мэдрэхүйгээ алдахгүй байх зэрэг багтана. Эцэст нь удаан хугацааны туршид стрессийг тайлж сурахын тулд мөнгө санхүүгийн менежмент, цаг хугацааны зохицуулалт, асуудлыг шийдвэрлэх зэрэг аргуудлыг ашиглан стресс үүсгэж болох тодорхой нөхцөлийг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх буюу төлөвлөх зэрэг үйл ажиллагаа багтаана.
Стресстэй тэмцэх чадвар нь бидэнд “Амьдралд маань биднийг юу стрессд хүргэдэг вэ? бие организмд стресс хэрхэн нөлөөлдөг вэ? стрессийг хэрхэн тайлах вэ? гэдэг талаар ойлгоход туслана. Энэ чадварын утга нь бид стрессийн эх үүсвэрийг багасгах жишээлбэл, өөрсдийнхөө хүрээлэн байгаа орчинг , эсвэл амьдралынхаа хэв маягийг өөрчлөх арга хэмжээ авах чадвар юм. Мөн энэ нь стресээс зайлсхийх аргагүй бол өөрийгөө зөв амраах замаар стрессийн дарамтын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг багасгах чадвар юм.

No comments:

Post a Comment