Wednesday, April 13, 2011

Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаа

   Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааг сайн мэдэх нь эсрэг хүйстнээ ойлгоход ач тустай. Хүйсийн ялгааг бас нэгэн өнцгөөс харахад ийм байна.
Найзлахдаа:
Эрэгтэйчүүд залуудаа олон хүнтэй найзалдаг байтал, харин хүүхнүүд хижээл наснаас эхэлж найзархаг харьцаанд ордог.
Янаглахдаа:
Эрчүүдийн бараг 25% нь анхны болзоондоо л өнөөх бүсгүйдээ дурлачихсан байдаг. Гэтэл бүсгүйчүүд дөрвөн удаа болзож байж сая 15% нь л болзоот хархүүгээ гэж тооцдог байна.
Шийдвэр гаргахдаа:
Эмэгтэйчүүд эрчүүдээс арай хурдан шийдвэр гаргадаг. Учир нь эрчүүд арай олон талаас нь бодож шийддэг байхад эмэгтэй хүн анхны төрсөн сэтгэгдлээрээ хандах нь элбэг
Захирах ба захирагдах:
Бусдыг захирах талаар дунд сургуулийн насны хөвгүүд охидыг бодвол хавгүй илүү бөгөөд насанд хүрч гэр бүлийн амьдрал үргэлжлэх тусам эхнэр нь захирах байр суурьнаас ханддаг байна.
Янаг амрагаасаа хагацах:
Эрчүүд янаг амраг нь бусдад хорлогдох буюу амиа егүүтгэхээс байнга болгоомжилдог бол эмэгтэйчүүд харин амраг ханиа гэнэтийн осол буюу өтөлж нас барахаас айдаг байна.
Ажиллах:
Эрэгтэйчүүд шуурхай ажиллаад ажлынхаа завсар зуур амрах дуртай байтал эмэгтэйчүүд харин нэг хэвээр ажиллахыг л хүсдэг ажээ.
Хов жив:
Хов жив зөөх талаар эрчүүд эмэгтэйчүүдээс нэг их дутахгүй. Гэхдээ тэдний ярьдаг сэдэв өөр
Архидан согтуурах:
10 эрэгтэйн нэгд нь зөвхөн согтуу эхнэр тохиодог гэнэ. Харин 10 эмэгтэйн 9 нь амсчдаг нөхөртэй таардаг байна.
Гэрлэлт ба сэтгэл хангалуун байдал:
Өөрийгөө сэтгэл хангалуун байна гэж боддог эхнэртэй эрчүүд ганц бие эрчүүдээс бараг хоёр дахин их байдаг бол харин гэрлэсэн эмэгтэйчүүд ганц бие хүүхнүүдийг бодвол хүүхэдтэй эсэх нь хамаагүй, урамгүй сэтгэл дундуур байдаг.
Зүүдлэх:
Эрчүүд ихэнхдээ ер нь танил бус орчинд танил бус залуутай зодолдож байна гэж зүүдэлдэг гэх боловч голдуу бэлгийн үйл ажиллагаатай холбоотой зүүд зүүдлэдэг байна. Харин эмэгтэйчүүд таних мэдэх орчиндоо найз буюу төрөл садантайгаа уулзаж байна гэж зүүдэлдэг аж. Хүүхнүүдийн зүүдний орчинд хөдөө ихэвчлэн байдаг бөгөөд эв найртай зүүд байдаг гэнэ. Сарын тэмдэг нь ирэх нь ойртох үеийн зүүдэндээ эмэгтэй хүн уурлаж бухимдаж бачимдаж сандардаг гэнэ.
Сэтгэлээ илчлэх
Хүүхнүүд өөрийн хайр сэтгэлээ нууцалдаг байхад эрчүүд харин түүнийгээ хайрт хонгортоо мэдрүүлэхийг хүсдэг байна.

No comments:

Post a Comment