Ажил мэргэжлийн дотрохи хүмүүсийн сануулж байгаагаар, зарим жимсэнд химийн эм хэтэрхий хэргэлсэнээс болоод улирлаа дагаад чанар нь өөрчлөгдөх тохиолдол гардаг, иймээс доорхи 4 төрлийн жимсийг идэхгүй бол сайн гэж сануулж байна.
1. Гүзээлзгэнэ: Дотроо хөндий, хэлбэр маяг нь адилгүй мөртөө том гүзээлзгэнийн гормон нь их байдаг. Гүзээлзгэнэд катализатор юм уу гормоны төрлийн эм хэргэлсэнээр богинохон хугацаанд боловсорч, өнгөлөг сайхан болдог боловч жимсний жнхэнэ үнэр амт нь буурдаг байна.
2. Банана: Зарим хууль бус наймаачид бананыг сайхан шаргал өнгөтэй болгохийн тулд хүхрийн давхар исэл хэргэлдэг боловч банана нь мөн л хатуу мөртөө амт муутай байдаг. Хүхрийн давхар исэл бол хүний биед хортой бодис юм.
3. Тарвас буюу шийгуа: Катализатор, томруулагч болон тариалангийн хорыг хэтрүүлэн хэргэлсэнээр тарвасыг хордуулдаг байна. Ийм тарвасын хальсан дээрэхи хээ нь жигд бус, хагалхад боловсорсон мэт сайхан харагддаг боловч үр нь цагаан, идэхэд хачин жигтэйхэн үнэр гардаг байна.
4. Усан үзэм: Зарим хууль бус наймаачид болон жимсчид Катализатор-Этиленыг ашигладаг байна. Этилен ашиглагчид түүнийг усаар зохих хэмжээнд шингэрүүлээд боловсорч гүйцээгүй ногоон цэнхэр үзмээ дотор нь хийж тавьдаг байна. Хоёр хоног өнгөрхөд нөгөө ногоон цэнхэр үзэм нь хүрэн ягаан үзэм болон хувирдаг байна.
No comments:
Post a Comment