Хэрвээ танд илүүдэл жингээсээ салах хүсэл, бэлтгэл байгаа бол тэвчээрийн шалгуурыг давах л үлдэж байна. Түүнийг давахад сэтгэл зүйчдийн зөвлөгөө тус болно. Тэдний тооцоолсноор хоолоо хязгаарлаж турж чадсан хүмүүсийн хорь хүрэхгүй хувь нь тэвчээр гаргаж чаддаг бол үлдсэн наян хувь нь хоолны дуршлаа “хуурах “ аргыг хэрэглэсэн байдаг.
Хоолны дуршлыг “хуурах” доорхи хорин сэтгэл зүйн аргаас аль тохирохыг нь сонгон хэрэглээрэй.
1. Хоол идэхийн өмнө аяга аршаан ус эсвэл улаан лоолийн шүүс уу.
2. Том биш жижгэвтэр тавганд хоолло. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана. Түүнээс гадна та цэнхэр, хөх өнгийн хоолны хэрэгслийг сонго. Энэ өнгө тайвшууруулах үйлчлэлтэй төдийгүй хоолны дуршлыг бууруулах нөлөөтэй.
3. Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэсний хэрэггүй.
4. Хоолоо хурдан залгилж бус харин удаан зажилж ид.
5. Хөргөгчдөө өндөр калортай хоол байлгах хэрэггүй.
6. Жимс, ногоог нүдэнд өртөхөөр газар ил тавь.
7. Зурагт үзэх, сонинд үгийн сүлжээ таах үедээ хоол иддэг зуршлаасаа салахын тулд өөрийгөө ямар нэг зүйлээр залхаа.
8. Супермаркетад худалдаа хийхдээ зориуд цатгалан очиж бай.
9. Хэрвээ үдийн хоол хүртэл тэвчихгүй бол чихэр ид.
10. Нэг өдөр идэх ёстой хоолныхоо наян хувийг өглөө, өдрийн хоолондоо ид.
11. Үдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ.
12. Өдөр тутмын хоолны цэсэндээ буурцагны төрлийн вандуй, гурвалжин будаа, шошийг заавал оруул.
13. Хэрвээ ходоод чинь хоол нэхээд байвал хөнгөн дасгал хийгээд унт.
14. Хэрэв хоол идмээр санагдаад байвал шүдээ угаачих. Хоол идсэний дараа шүдээ угаадаг зуршил хоол идэх дуршлыг намдаадаг.
15. Бүр тэвчихгүй байвал шөнө хагас аяга сүүтэй цай уучих. Энэ бол нойргүйдлийн сайн эм.
16. Хэрэв өдөрт таван удаа хооллоод сурчихсан бол алим, тараг, йогурт уу.
17. Чавга, инжирийн хандаар хоолны дуршлаа хуурч болно. Ханд бэлтгэх жор нь, 0,5 кг жимсийг угаагаад гурван литр усанд хийж чана. Усыг 2,5 л болтол ширгээ. Хоолныхоо өмнө хагас аягыг ууж бай.
18. Үнэртэй усны тусламжтайгаар хооллох аппетитийг үгүй болгож болно. Үүний тулд хооллохын өмнө үнэртэй уснаас хамрын орчим түрхээрэй.
19. Бариу өмд, даашинз сонгон өмс.
20. Хамгийн гол нь, та ямар ч хоолны дэглэм барьсан бай хангалттай уураг, тос, нүүрс ус, аминдэм, бичил элементүүдээр хангагдсан байх ёстой шүү.

No comments:
Post a Comment