Цүнхгүй эмэгтэйг төсөөлөхийн аргагүйтэй адил зангиагүй ажил хэрэгч эрэгтэй сэтгэлд буухгүй. Зангианы өнгө, хэлбэр дүрсээр эрчүүдийн тухай нилээд сонирхолтой зүйлийг мэдэх боломжтой. Жишээ нь:
- Цэгэн хээтэй зангиаг ихэвчлэн хуучинсаг үзэлтэй, буурьтай эрчүүд зүүдэг байна.
- Зураастай зангиаг зүүдэг эрчүүд хууль дүрмийг ягштал биелүүлдэг, ажил төрөл болон үерхэл нөхөрлөлдөө үнэнч байдаг.
- Янз бүрийн ромбо, дөрвөлжин дүрстэй зангиаг эрхэмлэдэг эрчүүд их итгэмтгий.
- ”Өргөст хэмх”-н дүрсэнд ихэвчлэн ажил мэргэжилдээ өндөр бүтээмж, идэвх санаачлага гаргадаг эрчүүд дурладаг.
Мөн зангианы өнгөөр эзнийх нь зан чанарыг тодруулж болно.
- Хөх өнгийн зангианд сэттэмж сайтай, бүтээлч эрчүүд дуртай байдаг.
- Цэнхэр өнгийн зангиатай эрчүүд итгэл даах чадвартай.
- Яагаан өнгө сэтгэлийн хөдөлгөөн ихтэйг илэрхийлнэ
- Улаан зангиа зүүх дуртай эрчүүд шаргуу, няцаршгүй зан чанартай байдаг.
- Ногоон өнгийн зангианд дурладаг эрчүүд нямбай, хариуцлагатай, цаг нарийн барьдаг.
No comments:
Post a Comment