Анхилам үнэртэй, гоёмсог цэцгүүд хүний нүдийг баясгадаг төдийгүй, үнэр нь биед нэвтэрч, сэтгэлд тааламжтай нөлөө үзүүлдэг.
Цэцэгс бие организмын маань хэрэгцээг биднээс ч илүү мэдэрдэг байна.

Эртний энэтхэгчүүд хүний биеийн амьд эрчим сансрынхтай тохироогүйгээс хүн өвчилдөг гэж үздэг байжээ. Зурхайчдын томъёолсноор зурхайн орд болгонд сайн нөлөө үзүүлдэг “ивээл” ургамлууд байдаг аж. Та ивээл ургамлаа мэдээд авчихвал ургамлын эрч хүч танд ч бас нөлөөлнө.
Харгана гал усны аюулыг зайлуулна
Хонины ордыг удирдагч - Ангараг гаригт тамхины цэцэг, сармисны цэцэг, харгана, ойм цэцэг хамаарна.
Харганыг өргөстэй болохоор нь эртний хүмүүс буг чөтгөрийг зайлуулдаг гэж үздэг байжээ. Гэртээ харгана тавибал чөтгөр шулам, гал усны аюулыг зайлуулдаг байна. Харин малын хашаа саравчинд тавибал малын өвчнөөс сэрэмжилдэг гэнэ. Энэ ургамлын ашигтай олон чанарыг шинжлэх ухаан одоо ч нээсээр буй.
Цахилдаг “хүслийн” цэцэг
Үхэр болон жинлүүрийн ордыг ивээгч - Сугар гаригт лянхуа, хонин зангуу цэцэг, хадаасан цэцэг, сарнай, алаг нүдэн, цахилдаг цэцэг хамаарна.
Цахилдагны цэцэг нь солонгын долоон өнгийг агуулсан байх нь бий. Японд цахилдагны цэцгээр аливаа өвчнөөс хамгаалах сахиус хийдэг. Мөн энэ цэцгийг “хүслийн цэцэг” гэх нь бий.
Үндсэн цэцгээр муу зүйлийг ариулдаг
Ихрийн болон охины ордыг ивээгч - Буд гаригт бамбай цэцэг, үндсэн цэцэг орно.
Үндсэн цэцгийг хоол амтлахад хэрэглэдэг төдийгүй утлага хийх, муу юмыг ариулахад ашигладаг.
Алаг нүдэн хайр сэтгэлийн илэрхийлэл
Мэлхийн ордыг ивээгч гариг болох - Саранд хумсан цэцэг, удвал, алаг нүдэн хамаарна. Алаг нүдэн цэцэг нь гурван өнгийн дэлбээтэй. Цагаан нь итгэл найдварын, шар нь гайхашралын, харин нил ягаан нь гунигийн өнгөнд тооцогддог. Эртний грекүүд энэ цэцгийг “хайрын гурвалжингийн” бэлгэдэл хэмээдэг байж. Харин Франц, Англид алаг нүдэн цэцгийн баглааг хайр сэтгэлээ илэрхийлэх тэмдэг гэж үздэг.
Цээнэ цэцэг аз жаргалтай амьдралын бэлгэдэл
Арслангийн ордыг ивээгч гариг - Наранд зэрлэг сарнай, цээнэ, хадаасан цэцэг орно.
Цээнэ нь хүнээс муу муухай зүйлийг зайлуулах “шидтэй” аж. Хятадад цээнэ цэцгийг хайр сэтгэл, урт удаан аз жаргалтай амьдралын бэлгэдэл гэж үздэг. Харин Японд цэвэр ичимтгий зан, ариун сэтгэлийн илэрхийлэлд тооцдог байна.
Нарцисс- гоо үзэсгэлэнг бүтээгч
Хилэнцийн ордыг ивээгч - Дэлхийн ван гаригт нарцисс цэцэг орно.
Нарцисс гэдэг нь “наркао” буюу “мансууруулагч” гэх утгатай үгнээс гаралтай. Персийн Кипр хаан нарциссыг “гоо үзэсгэлэнг бүтээгч, мөнхийн жаргал бэлэглэгч” гэж нэрлэсэн байдаг. Энэ цэцгийг эртний Помпей хотын ханан дээр дүрсэлснийг олжээ. Хятадууд шинэ жилээр энэ цэцгийг өргөн хэрэглэдэг байна.
Мэлрэг цэцгийн үнэр тархины үйл ажиллагааг сэргээдэг
Нумын ордыг удирдагч - Бархасбадь гаригт нил, мэлрэг цэцэг хамаарна.
Мэлрэг цэцэгний тухай анхны мэдээ Египетийн эртний үед, мөн Критийн эртний иргэншилд хамаардаг. Цэцэн ухааны бурхан Афинагийн бэлэг бол мэлрэг цэцэг гэж эртний грекүүд үздэг байжээ. Үнэхээр мэлрэг цэцгийн үнэр хүний тархины үйл ажиллагааг сэргээдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
Намуу цэцэг үргүйдлээс хамгаална
Матрын ордыг ивээгч - Санчир гаригт намуу цэцэг орно.
Намуу цэцэг нэн эртний ургамал. Хүй нэгдлийн хүний оршуулганаас энэ цэцгийн үр олдсон байдаг. Эртний Грект энэ цэцгийг Гипнос болон морфей бурхдад өргөдөг байжээ. Славянчууд намуу цэцэгний хүчээр гантай үед бороо оруулдаг байсан аж. Сибирьт энэ цэцгийн үрийг шинэ гэрлэгсдийн гуталд цацаж өгдөг. Үргүйдлээс хамгаалдаг гэдэгт итгэдэг учраас тэр гэнэ.
Сараана итгэл найдварын бэлгэдэл
Хумхын ордыг ивээгч - Тэнгэрийн ванд төрсөн хүний оршуулганаас энэ цэцгийн үр олдсон байдаг. Тэнгэрийн ван гаригт альпийн сарнай, голт бор, сараана цэцэг хамаарна.
Сараана цэцэг эртний Грекийн “ли ли” буюу “цагаан цагаан” гэсэн үгнээс гаралтай аж. МЭӨ 1750 оны үед хамаарах археологийн олдворуудад энэ цэцэгс элбэг дүрслэгдсэн байдаг. Эртний Персэд Кипр хааны үед сараана цэцэг ордны дотоод чимэглэлийн чухал хэсэг нь болж байжээ. Эртний грекчүүд энэ цэцгийг тэнгэрийн цэцэгт тооцож, итгэл найдварын бэлгэдэл хэмээдэг байж.
Шафран ургамал анагаах шидтэй
Загасны ордыг ивээгч - Далай ван гаригт олсны цэцэг, намуу, удвал, шафран цэцэг орно.
Шафран нь “шар” гэсэн үгнээс гаралтай. Энэ ургамал нь тансаг үнэртэй бөгөөд анагаах бодис агуулдаг. Хаадын идээг амтлагч гэдгээрээ алдартай. Нэгэн үе шафран нь алтаар үнэлэгдэж байсан гэдэг. Эртний Хятадад гэхэд л эзэн хааны цаазан дор хаан эзнээс өөр хэн ч энэ ургамлаар хийсэн будгийг хэрэглэх эрхгүй байжээ. Хүнсний шафран нь дэлхийд маш өндөр үнээр хүнсний үйлдвэрлэлд хэрэглэгддэг.

No comments:
Post a Comment