Нэг. Өргөн, хөмсөг. Түүнийг дурлалын бурхадын нэгд тооцож болох бөгөөд илэн далангүй харилцаатай. Тэрбээр шал нал хийсэн яриа, гоншигнуур занг үл тэвчих бөгөөд ухаалаг, үнэнч бүсгүй түүний жинхэнэ хань мөн.
Хоёр. Өтгөн, хоорондоо нийлэх шахсан хөмсөг. Түүнийг битгий гомдоогтун. Жинхэнэ эр хүн гуниг, зовлонгоо, шархадсан сэтгэлээ үргэлж нуун далдалж байдаг юм. Түүнд хүчтэй, өөрийг нь бүрэн ойлгодог бүсгүй хэрэгтэй. Иймд бат түшигтэй байж гэмээнэ тэр юунд ч хүрнэ. Авууштай олон чанар нь сексийн амьдралд ч тодорхой ажиглагддаг.
Гурав. Нарийхан хөмсөг. Өөрийнхөө бодол, зарчимд үнэнч, бусдын таашаалыг хүлээхээргүй байсан ч гэсэн гаргасан шийдвэрийнхээ төлөө гуйвалтгүй зогсдог хүмүүс бол нарийхан хөмсөгтнүүд. Шаардлагатай гэж үзсэн зүйлийнхээ төлөө үхэн зүтгэнэ. Хэрвээ наалдах шаардлага гарвал зангуу гэсэн үг. Сул чөлөөтэй байж, бүсгүйчүүдтэй зугаалан цэнгэх дуртай.
Дөрөв. Шулуун хөмсөг. Хөмсөг хэдийчинээ эгц шулуун байна, тэр хүн төдийчинээ ажил хэрэгч гэсэн үг. Тэрбээр өөдрөг үзэлтэн бөгөөд мөнгө хурааж хуримтлуулах төрөлхийн гэмээр авъяастай. Тэр хүссэндээ хүрсэн үедээ (алба, сексийн аль алинд) түүнээсээ шүдээрээ зуурахаас ч буцахгүй.
No comments:
Post a Comment