Бриллиантын дүү хэмээгдэх циркон чулуу шинэ зууны эмэгтэйчүүдийн гоёл болж байгаа. Тэнгэрийн хэмээн нэрлэдэг энэ чулууны онцлог нь зөвхөн цагаан ч бус маш олон өнгөтэй алт, монетны алинд нь ч шигтгэн суулгахад тохиромжтой. Гэхдээ бүсгүйчүүд зөвхөн цирконыг сонгож байна гэвэл ташаа ойлголт болно. Хэзээ ч үнэ цэнээ алдаж байгаагүй рубин, александр, анар, усан болон утаат болор моодноос гараагүй өөрийн орон зайгаа эзлэн оршсоор байна.
Циркон шигтгээ ямар ч гартай эмэгтэйд зохино
Хамгийн гол нь ур хийцээс гадна өөртөө зохих эсэхийг харж, сонголтоо хийх нь зөв. Богинохон махлаг хуруутай хүн урт гонзгой шигтгээтэй бөгж зүүчихвэл тийм ч аятайхан харагдахгүй. Бөгж сонгохдоо тухайн чулуу танд тохирох эсэх, мөн чулууны өнгө таны гарын өнгөнд хэр зохицож байгаа нь чухал. Таны гар хөрслөг бор бол анар, рубин шигтгээтэй бөгж зохихгүй. Гар тань цайвар, цагаан өнгөтэй бол хурц тод өнгийн шигтгээтэй бөгж илүү зохино. Харин циркон шигтгээ ямар ч гартай эмэгтэйд зохидгоороо онцлог. Энэ чулуу нь өөрөөсөө гэрэлтдэг бусад чулуутай харьцуулахад илүү туяархаг. Ер нь эмэгтэй хүний насыг тодорхойлж байдаг гараа зөв арчлахаас гадна зохисон бөгж зүүх нь гарыг илүү аятайхан харагдуулдаг.

Ээмэг бөгж хосолж байх ёстой
Таны зүүсэн ээмэг бөгжтэйгээ хослох ёстой. Циркон шигтгээтэй бөгж, оюу шигтгээтэй ээмэг зүүчихвэл хичнээн үнэтэй байлаа ч сайхан харагдаж чадахгүй. Ер нь өдөр тутмын ажилдаа алт, монет зүүхээс татгалзаж сурахад гэмгүй. Залуухан бүсгүйд монет зохимжтой байхад нас тогтсон эмэгтэйд алтан эдлэл илүү зохидог. Ер нь эмэгтэйчүүд 2-3 ээлжийн хослолтой байх ёстой. Ийм хэмжээний ээмэг бөгжтэй байснаараа та шуналтай, алт мөнгөнд дуртай гэсэн үг биш. Харин ч өөртөө анхаарал тавьдаг, юмны үнэ цэнийг ойлгодог хүн гэдгээ харуулж байгаа хэрэг.Аль ч насныханд сайхан зохидог мөнгөн эдлэл ч үнэ цэнээ алдаагүй байна. Мөнгөн дээр суулгасан сувдан шигтгээтэй хослол их чамин харагддаг. Мөнгөн эдлэлийн нэг давуу тал нь ажил хэрэгч болон чөлөөт загварын ямар ч хувцастай хосолж чаддаг.

Эмэгтэй хүний жинхэнэ гоёл далайн сувд
Та сувдаар гоёсон бол жинхэнэ үнэ цэнийг нь мэддэг хүн гэсэн үг. Учир нь эмэгтэй хүний жинхэнэ гоёл далайн сувд гэнэ шүү. Та таримал болон далайн сувдыг андуурч магадгүй. Жинхэнэ сувд нь хуурч няцардаггүй. Маш сайхан солонгорсон өнгөтэй байдаг. Тиймээс дан сувдаар хийсэн ээмэг, бөгж хамгийн үнэтэй гоёл болдог байна.

Алтан эдлэл усанд элэгддэг
Заримдаа бид бөгжөө авалгүй гараа угаах, эсвэл ээмэгтэйгээ усанд орчихдог. Тэгвэл та энэ бүхнээс аль болох татгалз. Учир нь та бидний хэрэглэдэг үнэт эдлэл усанд тодорхой хэмжээгээр элэгддэг байна.
Нэг гартаа хоёроос илүү бөгж зүүдэггүйЗаримдаа бид бөгжөө авалгүй гараа угаах, эсвэл ээмэгтэйгээ усанд орчихдог. Тэгвэл та энэ бүхнээс аль болох татгалз. Учир нь та бидний хэрэглэдэг үнэт эдлэл усанд тодорхой хэмжээгээр элэгддэг байна.
Алт, монетон бөгжийг зэрэгцүүлж зүүхээс зайлсхий. Учир нь алт монетыг бодвол харьцангуй зөөлөн шинж чанартай тул маш амархан үрэгддэг. Ер нь нэг гартаа хоёроос дээш бөгж зүүх нь аятайхан харагдахгүй. Таны зүүсэн үнэт эдлэл гялтганасан сайхан өнгөө алдсан бол сард нэг удаа өнгийг нь сэргээн цэвэрлэж байх хэрэгтэй. 50 гр усанд 10 гр угаалгын нунтаг хийгээд хөөсөртөл нь хутгана. Уусмалд ээмэг, бөгжөө хийж 5-10 минут болгоод жижиг сойзоор угаана. Дараа нь бага зэрэг хүнсний сод хийсэн усанд булхаад, зөөлөн даавуугаар арчвал үнэт эдлэл тань гялтганасан сайхан өнгөтэй болно
No comments:
Post a Comment