Эдгээр хялбархан арга залиуд таныг 4 цаг дасгал хийсэн юм шиг л харагдуулах болно.
1. Хэрэв та ташаа хэсгээрээ тарган бол өнгөөр тоглохыг зөвлөж байна. Цээжин хэсэгтээ цагаан, цайвар өнгийн хувцас өмсөөд, доогуураа шулуун хар юбка өмсвөл “асуудалтай” хэсгээс тань хүмүүсийн анхаарлыг холдуулах болно.
2. Бүсгүйчүүдийн хувцаслахдаа гаргадаг нэг том алдаа бол хөхний даруулгаа буруу сонгох явдал юм. Өргөгчгүй даруулга таны цээжийг хэвлийтэй “наалдуулж”, мяраа нэмж харагдуулна. Тиймээс гэдэснээсээ хөхөө аль болох зайтай харагдахаар даруулга сонго.
3. Гурвалжин энгэртэй цамц өмс. Энэ нь таны хүзүүг урт, бэлхүүсийг нарийхан харагдахад тус болно.
4. Сул футболк, ханцуйгүй цамц, атлаасан гялгар материалтай бошинз, шагай хүрсэн богино түрийтэй өсгийгүй гутал зэргийг хувцасны шүүгээнээсээ гаргаад, өөрөөсөө нуучихаарай.
5. Бэлхүүсээрээ бүс зүүвэл нумарсан галбирт тань хүмүүс анхаарлаа хандуулж, цээж өгзөгний мярааг бага анзаарна.
6. Нүүрнийхээ хурц өнцөгтэй хэсгүүдийг тодруулах маягаар буд. Шөвгөр нүүр биеийг ч бас шөвгөр харагдуулдаг тал бий. Жишээ нь шанаа, хамар гэх мэт.
7. Хэтэрхий бариу, эсвэл өндөр суудалтай жинсний оронд даавуун өмд өмсөөрэй.
8. Сайн унтаж амар. Америкийн Чикагогийн Эрүүл мэндийн төвөөс явуулсан судалгаагаар өдөрт дөрөвхөн цаг унтдаг хүмүүсийн хоолны дуршил автоматаар 23 хувь нэмэгддэг болох нь батлагджээ.
9. Цэх зогсвол та өндөр, туранхай харагдахаас гадна хүзүү, ташаанд очих даралт багасдаг учир тэр хэсгээр таргалахаас сэргийлдэг сайн талтай.
10. Хэрэв та хоолоо яаруу сандруу иддэг бол хичнээн бага хооллодог байсан ч таргалах хандлага ихтэй. Тиймээс сайн зажил, бас дахин зажил.
No comments:
Post a Comment